МОЛОР ЭРДЭНЭ МЭТ МОРИН ЭРДЭНЭ

Найман шаргын дууль 1

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:1-р сар.24, 2011 Бүлэг:Бүлэггүй

Аливаа юмсын сэжүүр огт санаандгүй сэдэгдэх нь бий. Нутгийн ахан дүүсээр бууж суух санаатай унийн углуурганд нар тусахын хирд мордсон юмсан. Сүжийн нуурын хөвөөнд аанай л адуу мал багширсан янзаараа. Салхин доогуур нь гарахад олон адууны үнэр усны сэрүүн амтьсгалтай нийлэлдэн цээжинд нэг л аятай сайхнаар ханхийж сэтгэл татагдахуйд унасан хүлэг минь ч амаа булааж нуурын зүг санаархана. Сүжийн нуурынхаа усаар магнайгаа шавшаад мордъё хэмээн бодож явсан тул мориныхоо зөнг дагалаа. Хэсэг хэсэг тээрсэн адуун дундуур хэрэг болгож баахан хутгаж явлаа. Зээрд голдуу ч ертөнцийн өнгө зүс бүхнийг гайхуулсан хүлэг болгоныг хаа нэгтээ үзсэн ч юм шиг үзээгүй ч юм шиг. Танил ч юм шиг танил бус ч юм шиг. Адуу малаасаа холдоод уджээ. Гэсэн ч адууныхаа зүс галбир им тамга явдал гишгэгдэлийг нь хүртэл нэг бүрчлэн үзэж харахын ханашгүй цэнгэлийг эдэлдэг байна шүү. Малч овгийн зөн билэг, малаа орхисон миний зүрх сэтгэлд сэрэн сэрэн авай. Гэнэтхэн адуун дотор хэдэн шарга морь байнав гэж сониучирхан дотроо “найман шарга” морь байх ёстой юм шиг сэтгэн, ер тийм болоосой хэмээн нүд сэтгэлээ ийш тийш бэлчээн “түүхийн” эрэлд гардаг байна шүү. Хаа тэртээ 800 гаруй жилийн чанадах түүхийн агшин миний сэтгэлийг яахаараа гэнэт гижигддэг байна. Өнгөрсөн намар би Хэрлэн, Цэнхэрийн голын бэлчир дэх Хар зүрхний хөх нуурт очсон билээ. Есүхэй баатрын хүүхдүүд Өүлэн ээжийн хамт найман шарга агтаа хариулж амар жаргалтай аж төрж байсан цагийн зураглалыг өөрийн төсөөллөөр сэтгэлдээ дүрслэн харж. буцах замд тааралдсан адуунд шарга зүсмийн морь байна уу үгүй юу хэмээн битүүхэн хайж явсан сан. Нэгэгт миний сэтгэлд найман зууны цаадтайх түүхийн агшин лавтайяа амилан сэржээ. Адуун сүрэг усны захад шаагисаар. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо… найм.. хэмээн би тоолоод заавал яг найман шарга байх ёстой юм шиг санан эрлээ зогсоолоо. Ерөөс шарга зүсмийн морь хаанахын ч адуунд олон байдаггүй агаад утга билэг нь таацан зохирсон газар яг найм байдаг юм биш байгаадаа. Бодлын минь бэлчир холдон холдсоор арван гурав дахь зууны хөх тэнгэр яг л одооных шиг дээрээс минь ширтэн зөн бодлыг минь таалан анзаарч буйг мэдэрвэй.

Сэтгэгдэл үлдээх цааш нь ...


Shuleg

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:11-р сар.09, 2010 Бүлэг:Бүлэггүй

Шувуут толгойн товцог дээр тухлан жаахан суух юумсан
Шуугин хатирах цавьдарынхаа амьсгааг жаахан дарж
Сугсран намбайх сүүлий нь задлан үзэн байж
Саруулхан талын дунд тэндээ л бараатай харагдах
Шувуут толгойн товцог дээр тухлан жаахан суух юумсан
Их тал уужим ч гэлээ
Эзнийхээ сэтгэлд багтдаг байнам
Эрхэм хүлэг ижилдээ яваа ч
Эр хүний зүрхэнд үгүйлэгдэн байнам

3 сэтгэгдэлтэй цааш нь ...

Хар халтар үрээ

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.21, 2010 Бүлэг:Бүлэггүй

dsc00029

2 сэтгэгдэлтэй цааш нь ...

Шарга даага

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.12, 2010 Бүлэг:huleg

dsc00066

1 сэтгэгдэлтэй цааш нь ...

соёолон

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.06, 2010 Бүлэг:huleg

dsc00762

1 сэтгэгдэлтэй цааш нь ...

Бага сарт хээр

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.06, 2010 Бүлэг:huleg

dsc00716

1 сэтгэгдэлтэй цааш нь ...

үүлэн борлог

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.06, 2010 Бүлэг:Бүлэггүй

dsc00774

2 сэтгэгдэлтэй цааш нь ...

Сувдан зээрд

Нийтлэсэн:ihzulhongor Огноо:5-р сар.06, 2010 Бүлэг:Бүлэггүй

suwdan-zeerd

1 сэтгэгдэлтэй цааш нь ...


Хайсан зүйл чинь байж магад?

Сайтаас хайх:

Холбоосууд!

Миний найзууд...